“ Пи Эс Си “ ХХК-ийн товч танилцуулга
ХБНГУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай “Пи Эс Си” ХХК нь 2004 оны 4-сарын 8-нд байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн ба Щвейцарийн “Хилти” фирмийн барилга, уул уурхайн цахилгаан ба гар багаж хэрэгсэл болон бусад барилгын холбогдолтой бүхий л бүтээгдэхүүнүүдийг импортоор оруулж ирэн, худалдан борлуулах үйл ажиллагааг явуулж байна.
Манай компанийн борлуулж байгаа багаж хэрэгсэл болон бүтээгдэхүүнүүд нь Монгол улсад анх удаа орж ирсэн бөгөөд “Хилти” фирмийн албан ёсны дистрибютерээр бүртгэгдсэн 70 дахь орон нь болсон.
Бид борлуулж буй багаж хэрэгслэлийнхээ сэлбэгийг оруулж ирэхээс гадна засвар үйлчилгээний төвийг байгуулан “Хилти” фирмийн багаж хэрэгслэлүүдийн засвар үйлчилгээг хийж байна.
Манай компани дараахь фирмүүдийг албан ёсоор төлөөлдөг ба бүх бүтээгдэхүүнийг төв агуулахаас нь Монгол Улсад татан, нийлүүлэлт хийхээс гадна бүтээгдэхүүний баталгаат хугацаа болон дагалдах үйлчилгээг бүрэн хариуцаж ажилладаг.
1. Hilti (Барилга уул уурхайн цахилгаан багаж хэрэгсэл)
2. Draeger (Xамгаалалтын багаж хэрэгсэл /гал, хорт хий/ )
3. Testo (Xэмжүүрийн багаж хэрэгсэл )
4. Elora (Бүх төрлийн түлхүүр багаж )
5. Netzsch (Xөнгөн үйлдвэрлэлийн зориулалттай насос )
6. GF (Cантехникийн шугам хоолой, түүний дагалдах холбох хэрэгслэлүүд )
7. Industrial Scientific (Xамгаалалтын багаж хэрэгсэл /гал, хорт хий/)
Бид Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дотоод гадаадын 300 гаруй компани нэгжүүдтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд одоогийн байдлаар уул уурхай, барилга, сантехник, төмөр хийц, цонхны үйлдвэрлэл болон бусад үйл ажиллагаа эрхэлдэг 70 гаруй байнгын харилцагч компаниудтай болж эдгээр болон бусад компаниудын багаж хэрэгсэл, материалуудыг цаашид ч нийлүүлэхээр гэрээ хэлцлүүд хийгдэж байна.
ХИЛТИ (Лихтенштайн)
“Хилти” фирм нь Европт төдийгүй дэлхийд барилгын цахилгаан багаж болон төрөл бүрийн материал үйлдвэрлэлтээрээ тэргүүлэгч компани юм. Төв нь Лихтэнштайн хотод байрладаг ба анх 1941 онд 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл өргөжин тэлсээр одоо тус концерн нийт 20 000 ажиллагсадтайгаас зөвхөн өөрийнхөө төвдөө гэхэд 1500 ажилчинтай.

Дрэгер Сейфти ( Герман )
Дрэгэр 1889 онд Luebeck-т үүсгэн байгуулагдсан ба эмнэлгийн болон аюулгүй ажиллагааны технологи, бүтээгдэхүүнээрээ дэлхийд танигдсан олон улсын концерн юм. Тус концерн өнөөгийн байдлаар дэлхийн 190 гаруй орны 11.000 ажиллагсадтай бөгөөд үйлдвэрлэл үйлчилгээгээ 40-д улс орны салбар, албан ёсны борлуулагч компаниудаар дамжуулан явуулж байна.

ТЕСТО ( Герман )
Testo AG нь зөөврийн болон суурин төрөл бүрийн хэмжилтийн электрон төхөөрөмж үйлдвэрлэлийн тэргүүлэх компани. Уг компани нь агааржуулалт, хөргөлт, дулааныг хэмжих, түүний алдагдлыг хянах, аж үйлдвэрийн болон хүнсний салбарын зориулалттай бүхий л төрлийн хэмжих багажуудыг нийлүүлж байна. Хэрэглэхэд хялбар, авч явахад авсаархан /халаасанд багтах хэмжээтэй/, өндөр нарийвчлал бүхий хэмжилтийн багажуудыг бид та бүхэндаа санал болгож байна.

ЭЛОРА ( Герман )
1924
Германы багаж хэрэгслийн үйлдвэрлэлийн гол бүс нутаг болох Ремшайд хотод ноён Ерих Раух ЭЛОРА үйлдвэрийг анх байгуулжээ. Тэр үед 20 настай байсан тэрээр өөрийн эцэг эхийн гэрт xийн түлхүүр, гинжин түлхүүр болон өнцгийн хийн түлхүүр зэрэг багажуудаар үйлдвэрлэлийн гараагаа эхлэж байсан байна.Өнөөдөр
Өнөөдөр тэдний бүтээгдэхүүний цуглуулга 7500 аад болон өргөжин тэлж, улмаар худалдаа аж үйлдвэрийн салбарт өөрийн гэсэн чухал хэрэгцээт байр суурийг эзэлсэн байна. "Made in Germany " ЭЛОРА нь одоо ч, ирээдүйд ч дэлхий дахинд өөрийн бүтээгдэхүүний дээд зэргийн чанарыг эрхэмлэн оршин тогтнох болно.Жорж Фишер шугам хоолойн цогц шийдэл ( Швейцарь)
GF нь аливаа шингэн / ундны ус, ундаа, химийн төрөл бүрийн шингэн / болон газыг аюулгүй, найдвартай зөөвөрлөх хуванцар болон төмөр шугам хоолойн системийн загварыг гаргаж, үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлэх зорилготой.

Шугам хоолой, түүний тоноглол, хаалтаас эхлээд хэмжилтийн төхөөрөмжүүд болон холбогч эд ангиуд хүртэл 50,000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг та нэг дороос авах боломжтой.
Нэч Монопампен ( Герман )
Бидний тухай
Бид дэлхийн зах зээлд NEMO® брэндийн шахалтат насос, TORNADO® брэндийн эргэлтэт насос, буталгаа, өнгөлгөөний машин, тунгийн систем, эд анги, дагалдах хэрэгслүүд болон эдгээрийн тохиргоо түүнчлэн томоохон ажиллагаануудын чадварлаг шийдлүүд зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг хагас зуун жилийн туршид нийлүүлсэн.
Бидний зорилго
Бид хэрэглэгчдийнхээ төлөө олон улсын хэмжээнд өсөн нэмэгдэж буй NETZSCH – ийн технологийн болон зах зээлийн тэргүүлэх байр суурийг хадгалахыг хичээж байна. Зөвхөн үйлдвэрлэгч, хөгжүүлэгч байхаас хол илүүтэйгээр та бүхний бүхий л үйл ажиллагаа, төслүүдэд таны хамтрагч байх нь бидний зорилго юм.
Бид дэлхий дахинд үнэлэгдсэн дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн нэвтрүүлж байна.


